Цаг үеийн мэдээ

Хонь: Од эрхсийн нөлөө бизнесийн амжилтыг өндөрт байлгана. Та олдсон боломжийг шүүрэн авахад бэлэн бай. Хэрвээ та ажил мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол сайхан завшаан тохионо. Шинэ ажилд орж буй хүмүүс бусдыг байлдан дагуулж чадна.

Үхэр: Өнөөдөр эрүүл мэндээ сайн хамгаал. Шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тал дээр анхаар. Алдаа гаргахаас болгоомжилж, анхааралтай ажиллахыг одод зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс онцгой анхааралтай бай. Алдагдал авчрах заалт нуугдаж байж магадгүй.

Ихэр: Таны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Өнөөдөр биеийн хүчний ажил хийх болон спортоор хичээллэхэд таатай байх болно. Чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн төлөвлөөгүй үйл ажиллагаанаас болж хувийн асуудлаа хойшлуулахаас өөр аргагүй болно. Гэхдээ үүнээс болж ойр дотнын хүнээ гомдоох хэрэггүйг сана.

Мэлхий: Ажлын ачаалалтай хүмүүс тэжээллэг хоол хүнс хэрэглээрэй. Энэ нь таны эрч хүчийг сэргээж, ухаан санааг тань цэвэр тунгалаг болгоно. Та ажлаа амжуулахын тулд алхаагаа хурдасгах хэрэгтэй болно. Үүнээс гадна цагаа зөв тооцож зарцуулах нь үр ашгийг нэмэгдүүлнэ. Зарим хүмүүс өөрийн үүрч чадахаас илүүг давах хэрэгтэй болно. Өөрийнхөө үйлдэлдээ анхаарч, хамгийн чухал хүмүүстээ итгэ.

Арслан: Ажил хэргийн асуудал их гарах ч өөрийгөө амраах цаг гаргаарай. Ирж буй долоо хоногт ажил амралт аль аль нь төлөвлөгдсөн байгаа учраас одоо үүнийгээ яаж хэрэгжүүлэх талаар анхаар. Чөлөөт цаг гарах бүрд өөртөө амралт өгөөрэй. Эрүүл мэнддээ санаа тавь. Хууч өвчин сэдрэх магадлал өндөр байгаа тул биеэ сайн бодоорой.

Охин: Өнөөдөр оюун санаа болон зөн мэдрэмжээ харилцан холбоотой байлга. Хайртай хүмүүстэйгээ харьцаагаа хэвийн байлгахын тулд аль болох илэн далангүй байх нь зүйтэй. Таны амьдралын хэв маягийг өөрчлөх нөхцөл байдал үүснэ. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Иймээс сэтгэл зовоосон асуудлынхаа учрыг нь олоход гол анхаарлаа хандуул.

Жинлүүр: Ухаалаг тооцоо нь санхүүгийн нөхцөл байдлыг муудахаас хамгаална. Гэхдээ үл анзаарагдам хууран мэхлэлт үүсэж магадгүй. Та хатуу чанга бай. Хэцүү асуудал дээр бусдын дэмжлэгийг авахаас бүү нэрэлх. Хийх алхмаа сайн тооцоолж, төлөвлөгөөний дагуу явбал үр дүнд хүрнэ. Нөлөө бүхий хүмүүс болон удирдах ажилтнуудаас тусламж авахаас татгалзах хэрэггүй.

Хилэнц: Ажил мэргэжлийн хувьд ахиц гаргах бүхий л боломжийг ашигла. Хаанаас ч гэсэн хэрэгцээтэй мэдээлэл болон сонирхолтой санаа олох боломжтой байна. Харин өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа танд залхуутай байх болно. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаа мухардалд орно. Эрх чөлөөтэй байх хүсэл зөрчил маргаан авчирна. Тайвшрахын тулд сүм хийдэд очиж бясалгал мөргөл хий.

Нум: Сэргэлэн цовоо байх өдөр. Өнөөдөр ашигтай санал ирэх ба орлого нэмэгдэх болно. Хэрэв та эерэг сэдэлтэй байх юм бол хамаг ажил тань сэтгэлчлэн бүтэх болно. Таны гаргасан шийдвэрт бусад хүмүүс эргэлзэж байсан ч хамаагүй өөрийнхөөрөө л бай. Биеэ даасан бодол танд хөрөнгө мөнгөнөөс илүү давуу тал авчирч магадгүй.

Матар: Холимог хандлагатай өдөр. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрнө. Хаа нэг тийшээ аяллаар явахаар болж магадгүй. Өнөөдөр аливаа үйл явдлыг бүү хурцатга. Алс хэтийн зүйл төлөвлөхөд тийм ч тохиромжтой биш. Ганц бие эрчүүд хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай.

Хумх: Урьд өмнөх хайр дурлалын харилцаа эргэн санагдах болно. Өөрийгөө ердийнхөөсөө илүү завгүй байлгах хэрэгтэй бололтой. Ирээдүйн талаарх өөрийн сонирхлоо хөгжүүлэх боломж хай. Мөрөөдөмтгий хүмүүст амжилт ойрхон мэт санагдана. Ажил хэргийн асуудлыг хувийн чадвараар давах нь илүү үр дүнтэй байх.

Загас: Од эрхсийн хандлага холимог шинжтэй байна. Зөв үзэл бодолтой, мэргэжлийн ур чадвар сайнтай байвал аливаа үйл ажиллагаанд өндөр байр суурийг эзлэх боломжтой. Эрсдэл гаргахгүй бол таагүй зүйл учрахгүй болохыг од эрхэс сануулж байна. Зарим үйл явдлууд таны хүссэнээр болохгүй ч санаагаар унах хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаандаа анхаар.

 

Таны сурталчилгаа