Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Охь хөндий" 1 дүгээр багт үерийн усанд боогдсон 2 иргэнийг 2023 оны 7 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 01:12 цагт, мөн тус сумын "Нарсан сүүл" гэдэг газар 1 иргэн усанд боогдсон дуудлагаар 05:30 цагт тус тус Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж, амь насыг нь авран хамгаалж ажиллалаа.

Баяр наадмын өдрүүдээр иргэд гол ус бараадан амарч зугаалдгаас шалтгаалан усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгддэг учир үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа