Цаг үеийн мэдээ

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, "Төр Монгол" хөгжлийн төвийг үүсгэн байгуулагч, Олон улсын зөвлөх дасгалжуулагч Цэрэндэжидийн Батболд Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 , Ардын хувьсгалын 102 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавьяат дасгалжуулагч" хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.

20 гаруй жил шатрын спортыг нийтийн дунд хөгжүүлэхэд үнэтэй хувь оруулж, мянга мянган хүүхэд багачуудыг шатрын ертөнцөд хөтлөн, тив дэлхийд данстай өсвөрийн шилдэг мастеруудыг бэлтгэсэн түүний нөр их хөдөлмөрийг төр ийнхүү үнэллээ.

Ц.Батболд ийнхүү П.Жигжидсүрэн, Ж.Лхагва нарын дараа "Монгол улсын гавьяат дасгалжуулагч" цол хүртсэн гурав дахь эрхэм боллоо.

Таны сурталчилгаа