Цаг үеийн мэдээ

"ТҮҮХТ ОЙ-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ыг дэмжих жил, аймаг, сумын 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд орон нутгийн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Эрдэнэ сумын төв дотор хатуу хучилттай автозам барих ажлыг энэ оны 5 дугаар сараас эхлүүлсэн. Уг автозамын тендерт "Экспресс зам" ХХК шалгарч замын ажлыг гүйцэтгэн, түүхт ойн босгон дээр хүлээлгэн өглөө. Иргэдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлсэн автозамын бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцсон юм. 

Уг автозамын урт нь 2.1 км бөгөөд 1.6 км дугуйн зам, 2.6 км явган хүний замтай. Мөн зам дагасан 73 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулж өгчээ.

Таны сурталчилгаа