Цаг үеийн мэдээ

Хонь: Өнөөдөр сонирхолтой зүйлс тохиолдоно гэдгийг од эрхэс танд сануулж байна. Харилцаа холбоонд өөрчлөлт гарч магадгүй. Ажил хэрэгт гарах өөрчлөлт бүтэмжтэй мэт харагдаж байсан зарим тохиолдолд сайнаар нөлөөлөхгүй байж мэднэ. Дотоод зөн совиндоо итгэ. Бусдыг буруутгахаас илүү өөрийнхөө алдааг олж харах нь чухал.

Үхэр: Шударга бус зүйлтэй эвлэрэх нь олон таагүй үр дүн дагуулж магадлалтай. Гэхдээ бэрхшээлтэй асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж улайрах хэрэггүй. Шаардлагагүй үүрэг даалгавраас өөрийгөө хамгаал. Ажлын арга барилаа өөрчлөх бол болгоомжтой бай.

Ихэр: Өнөөдөр од эрхсийн тохиол таны хувийн амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Хайртай хүнтэйгээ хамт байж нэг нэгэндээ сэтгэл зүрхээ нээх нь юунаас ч илүү чухал. Зарим хүмүүс ажлын ачааллаас болоод ядруу яваа бол халуун дулаан харилцаа таны сэтгэлийг амраана. Ганц бие хүмүүс гуниглаж суухын оронд хөл хөдөлгөөнтэй үдэшлэгт очих хэрэгтэй бололтой.

Мэлхий: Зарим зүйл таалагдахгүй байвал хий дэмий бүү гомдол тавь. Өөрийн дуртай зүйлээ л хийж тайван бай. Гэр бүлдээ анхаарал тавьж, ойр дотнынхоо хүмүүсийн асуудлыг шийд. Хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүйдээ санаа зовох хэрэггүй. Энэ бүхнийг тун удахгүй шийдвэрлэж чадна. Найз нөхөд хамаатан садантайгаа уулзаж халуун дулаан яриа дэлгэ. Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарч, архи дарсыг бүү хэтрүүл.

Арслан: Гэр бүл болон хамаатан садангийн хүмүүсийн харилцаа сайжирч, сэтгэл ханамж өндөр байх болно. Аливаа зүйлийг сонирхох хүсэл ундрах бололтой. Дотоод сэтгэлийн амар тайван байдлаа хадгалж элдэв муу зүйлд бүү уруу татагдаарай. Санаа бодол нийлдэггүй хүмүүсийг үзэн ядах хэрэггүй. Уучлах, залбирал үзүүлэхэл таатай үе.

Охин: Олон нийтийн арга хэмжээ эсвэл зар сурталчилгааны үйл ажиллагаанд хамрагдвал та дуртай байх болно. Өнөөдөр та хүн бүрийг баяр хөөртэй байлгаж чадна. Аливаа тулгамдсан асуудалд арга эвийг нь олох зарчмаар ханд. Сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа эелдэг дипломат байх аргыг түлхүү ашиглаарай.

Жинлүүр: Энэ өдөр таны нөлөө их байх тул тун завгүй байна. Үйл ажиллагаандаа төвлөрснөөр цаг маш хурдан өнгөрөх болно. Гэхдээ өөрийгөө тайвшруулж, төвлөрүүлэх цаг хугацаа гаргаарай. Та олон түмний санал бодлыг илүү их анхаарах хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөө таны ажил мэргэжлийн байр сууринд оролцож байна. Амьдрал дээр юунд анхаарал хандуулах хэрэгтэйг сайн бод. Эрх мэдэл бүхий хэн нэгэнтэй санал нийлэхгүй байсан ч өөрийн үзэл бодлоо хадгал.

Хилэнц: Зорилгодоо хүрэхийн төлөө золиос гаргахад ч бэлэн байх нь энэ өдрийн уриа. Өнөөдөр та өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ гайхалтай байлгахын тулд урьд урьдынхаас илүү эелдэг дөлгөөн байх хэрэгтэй. Урт хугацааны төлөвлөгөөнд түр зуурын хүндрэл гарна. Шинэ ажил эхлэхийн өмнө тулгараад байгаа асуудлаа шийдэхийг хичээ.

Нум: Тэвчээртэй байхгүй бол эргэн тойрны хүмүүстэйгээ муудалцана. Таныг шүүмжлэл тойрон хүрээлэх бололтой. Өөрийгөө зөвөөр харуулахын тулд ихээхэн ажиллах хэрэгтэй болно. Олон зүйлийг амжуулах хэдий ч чанар үр дүнд илүү анхаар. Тэвчээртэй байж, хариуцлагатай алхам хийх хэрэгтэй бол бүх эрсдэлийг тооцох шаардлагатай.

Матар: Чухал үйл явдал таны одоогийн болон ирээдүйн амьдралд үр шимээ өгөх болно. Ойр дотнын хүмүүсээс ирэх анхаарал халамж ихсэх болно. Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол хийж амжуулах зүйлд олон асуудал гарах болно. Тэвчээртэй бөгөөд шаргуу байхад болно. Хүүхдүүд бага зэргийн асуудал үүсгэх ч энэ бүхэн аяндаа сайнаар шийдэгдэнэ.

Хумх: Од эрхсийн нөлөө хувийн амьдралд тохиолдож байгаа асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно. Асуудлыг ул суурьтай авч үзэх хэрэгтэй байна. Таны хүчин чармайлт, эрч хүч нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг зөв цагт нь хэрэгцээтэй үйл ажилд зарцуулахыг зөвлөж байна. Өөрийн дуртай ажлаа хийх нь үр бүтээлтэй боловч эрсдэлтэй нөхцөлд орох гэж зүтгэх нь дэмий зүйл болно.

Загас: Ам хэлээ мэдэхгүй бол та өөрөө өөртөө төвөг удах болно. Хов живд толгой эргэж мэднэ. Өнөөдөр хэнд ч амлалт өгөх хэрэггүй. Шинэ өөрчлөлт хийх хүсэл тань ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас бүдгэрч болзошгүй. Гэхдээ санаагаа зовоож, элдэв дэмий зүйл хийх хэрэггүй. Бусдын хүсэл зорилгод өөрийгөө тааруулах гэвэл таагүй байдалд хүргэнэ.

Таны сурталчилгаа