Цаг үеийн мэдээ

Солонгосын хөгжмийн К-поп урсгалыг үндэслэгч, продюсер И Сү Ман Азийн алдартнуудын хамт Монгол Улсад мод тарих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Харин үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хот үерийн аюулд орж, олон айл өртсөнийг сонсоод мод тарих арга хэмжээнд зарцуулах мөнгийг үерийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан хандивлахаар болжээ.

Тэрбээр энэхүү хандиваа “Гамшгийн эсрэг мод тарих хандив” гэж нэрлэсэн бөгөөд 100 000 000 воныг Улсын онцгой комисст төлөөлөгчөөрөө дамжуулан хүлээлгэн өглөө.

Мөн “Мод нь өөрөө голын усыг үерлэхээс хамгаалж өгдөг ач тустай. Би энэхүү хандиваараа дамжуулан мод тарих нь ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулах, хүн бүр модыг хайрлан ургуулж, арчилж, байгаль дэлхийгээ авраасай хэмээн уриалахыг хүсэж байна” гэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа