Цаг үеийн мэдээ

Наадмын нээлтийн үйл ажиллагаа зургаан бүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба эхний бүлгийг “Эв мөнхийн дуулал” хэмээн нэрлэжээ.

Монгол орны дөрвөн зүг найман зовхист орших төрийн тахилгат 12 хайрхнаа алдаршуулан аргадаж, сүр хүчээр бадраан тахих бол бидний өвөг дээдсийн хүчирхэгжин мандсан 13-р зууны эв эеийг сахих сургаал нь Монголчуудын нийгэм, төрийн оршихуй, тэнгэрлэг зарчим төдийгүй хүний өөрийнх нь мөн чанартай холбогдож, нийгмийн нэгжээс эхлэн олон улсын хүрээнд байх ёстой зохистой хэм хэмжээ учирлан  “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр цэцэн үгнээс улбаатай Алунгоо хатны эв эеийг сахих сургаал, “Монголын нууц товчоон”-д дурдсанчлан эв эеийг сахиж төгөлдөржин хүчирхэгжихийг бэлгэдэх, эвлэлдэн нэгдсэн ард түмэн гэх утга санааг илэрхийлжээ. 

Энэхүү уул хайрхдын магтуу шинэ дуу нь төрийн тахилгатай Бурхан халдун, Хан Хөхүй, Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай хайрхан, Алтан хөхий, Алтайн таван Богд, Сутай хайрхан, Их Богд, Ноён уул, Говь гурван сайхан, Алтан овоо хайрхдад зориулсан этник магтлага дуу байх бөгөөд тухайн 12 нутаг усны онцлог хөгжмийн зэмсгийг шингээн багтаасан байна.

Тус 12 хайрханы магтуу дууг анх удаа “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадамд тоглогдсон бөгөөд үгийг ШУ-ны Гавъяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор С.Дулам, аяыг хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч, МУГЗ Б.Чинбат нар зохиож ард түмэндээ хүргэлээ. 

Тус хэсэгт Жонон хамтлаг, Хөсөгтөн хамтлаг, Түмэн эх чуулга, Монголиан энтертайнментын уран бүтээлчид, цэргийн албан хаагчид болон аймгуудын соёлын өвийг тээгчид олны хэсэгт оролцлоо. 

 

Таны сурталчилгаа