Цаг үеийн мэдээ

Монголчууд эрт үеэс эхлэн дөрвөн хүчтэнээр хүч чадал, шантаршгүй зориг, бат хамгаалалтыг бэлгэдэж ирсэн билээ. Тэнгэрийн хүчтэн ЛУУ, шувуудын хаан ХАНГАРДИ, араатны хаан АРСЛАН, ойн буюу уулын эзэн БАР нь төрийн их бэлгэдэл, сүм дуганы оройд байрлах нь элбэг. 

Тэнгэрийн амьтан болох луу, хангарди, газрын хаад болох арслан, бар дөрөв хүчтэн нийлснээр дөрвөн зүгийг эрхшээж, Монгол орны өнцөг булан бүрийг бат хамгаалахыг бэлгэдэн “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны талбайд байршуулжээ. 

Таны сурталчилгаа