Цаг үеийн мэдээ

Монгол наадмын сүр хүч, ёс заншил, соёл, түүхийн бэлгэдэл болсон гал бадраах ёслолоор нээлтийн хоёрдугаар үзэгдэл эхэллээ. 

Монголчууд галын дэргэд муу үйл хийдэггүй. Галаа “хар цагаан” хэл амнаас хамгаалдаг жаягтай. Галаа тойрон суухдаа монгол угсаатан бусармаг үг ч, дэвэргэн үг ч унагахыг тэвчин, зөвхөн зүрх сэтгэлдээ шүтэн залбирдаг ёсонтой билээ. Гал бадраах ёслолоор тусгаар тогтнолын суу бэлгэ, монгол бахархлын дүр төрх, цадиг түүхийн гайхамшиг бүхнийг харуулдаг үнэт соёл бидний дунд бий. Иймд сайн сайхныг бэлгэдэн үндэсний их баяр наадмын нээлтэд гал бадраах ёслолыг хийлээ. 

 

Таны сурталчилгаа