Нум сумыг анх дунд чулуун зэвсгийн үеэс буюу МЭӨ 12.000-9000 оны үед хэрэглэж эхэлсэн гэж үздэг.
Х-ХI зууны үед бөмбөг намнаж байсан нь өнөө цагийн сур харвааны хамгийн эртний хувилбар юм. Морьтой эсвэл босоо хүний хэмжээтэй зэрэгцэх гурван шон босгож, гурван бөөрөнхий бөмбөг өлгөн морь давхих үеэр харвадаг байв.