Цаг үеийн мэдээ

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийд ганцхан Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэллээ.

Наадмын өдрийн зоог болох бидний дуртай дугуй хуушуурыг хийх аргыг танилцуулж байна.

Орц:

- Үхрийн татсан мах

- Гурил

- Сонгино

- Татсан саримс

- Гоньд 

- Давс

-Тос

Эдгээрийн хэмжээг хэдэн ширхэг хийх болон амталгаанаас шалтгаалаад хэмжээгээ тохируулаарай.

Арга барил ба анхаарах зүйлс:

- Хамгийн чухал зүйл бол гурилаа бүлээн усаар зөөлхөн зуурч багадаа 3 цаг, ихдээ 5 цаг амраах хэрэгтэй. 

- Гурил амрах хооронд 2-3 удаа нухаж гурилан дахь бөмбөлгүүдийг байхгүй болгосноор шарах явцад цэврүүтэй мэт болохгүй

- Махны амт чимдэг гол амтлагч бол гоньд

- Махаа амталж базахдаа усгүйгээр маш сайн базсанаар гурил илдэх үед цоорохгүй

- Махаа багахан тасалж гурилдаа хийж мантуун бууз хэлбэрээр чимхээд гадуур нь багахан тос түрхээд 5-10 минут амраана /Амраах тусам илдэх үед цоорохгүй/

- Зөөлөн гал дээр 2 тал шаргал болтол шарна

- Шарсны дараа тос шүүхдээ шарах шүүгээний сараалжин хавтан дээр тавивал тоснууд сайн шүүгдэнэ. Битүү саванд хийж таглавал нялцайна.

Сайхан наадаарай

Таны сурталчилгаа