Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Ийнхүү баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.07.11/ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д ёслол төгөлдөр болов.  

Наадмын үндсэн үйл ажиллагаа болж буй “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчинд 1100 орчим цагдаагийн алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд гэмт хэрэг, зөрчил болон хүүхэд төөрөх, халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх жилүүдийнхээс эрс буурсан нь сайшаалтай байгаа юм.

Таны сурталчилгаа