Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол үндэсний бөхийн барилдааны дараа буюу оройн 21:30 минутад эхэлнэ. Хаалтын үйл ажиллагаанд бид бүгдийн сайн мэдэх том Жагаа буюу Соёл-Эрдэнэ хамтлагийн Г.Жаргалсайхан, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Өөжгий, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцож Монгол сайхан эх орноо магтан дуулсан үзүүлбэрүүд толилуулж, түүх, соёл, уламжлалт ахуйг технологийн дэвшилтэй хослуулан наадамчин олондоо ёс заншил, үүх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх дрон шоу, ёслолын буудлага тус тус зохион байгуулагдах юм. 

 

Таны сурталчилгаа