Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. 

Наадмын үеэр гарсан зөрчлийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

- Үндэсний Их баяр наадам зохион байгуулагдаж буй Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа  гэх дуудлага, мэдээллийг камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба үүргэвчээ авсан. 

- БНСУ-ын жуулчин гар утсаа алдсан гэх мэдээллийг шалгаж, түүний явсан маршрутыг тогтоон  камер шүүж, сууж байсан сандлын завсар гээсэн байсныг олж өгч ажилласан.

- Уралдааны замд 4 хүүхэд мориноос унасан бөгөөд түргэн тусламжийн 103-ын эмч үзлэг хийсэн, биеийн байдал хэвийн байсан гэх мэдээллийг өглөө.

Таны сурталчилгаа