Цаг үеийн мэдээ

Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо. Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн,  Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо. 

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр 15:00 цагт зохион байгуулагдана.

Таны сурталчилгаа