Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар болон МУИС-ийн Ховд дахь салбар сургууль хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг  Ховд аймгийн хэмжээнд анх удаа хэрэгжүүлж байна.

Арга хэмжээний хүрээнд англи, орос, хятад хэлтэй  6 оюутантай 1 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээ  байгуулан  ажиллаж байна.  Оюутан цагдаа нар нь гадаадын жуулчид болон иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангаж  санамж, сэрэмжлүүлэг  хүргэн ажиллана.

Баяр наадмын өдрүүдэд хурдан морь унаач 500 гаруй хүүхдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уяач нарт санамж бичиг, бага насны 1000 гаруй хүүхдэд эцэг эхийн утасны дугаартай бугуйвч тарааж, төөрсөн 2 хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Таны сурталчилгаа