Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Мөнгөнморьт сум "Баруун бүрхийн даваа" гэх газарт 2023 оны 07-р сарын 12-ны шөнө 02:00 цагийн үед “Toyota Crown” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирч, зорчигч 2 хүн гэмтсэн зам тээврийн осол бүртгэгдэж, Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

2. Таны зорчиж явах тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол Та өөрийн болон бусад хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс шаардлага тавьж, замын хөдөлгөөнд оролцох үйлдлийг таслан зогсоох

3. Жолооч ядарсан үед, эсхүл хүний бие махбодийн анхаарал хэт суларсан, нойрмоглох, үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар авто машин барихаас татгалзаж, эрсдэлийг зөв тооцож амрах

4. Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд зөв тохируулан, хурд хэтрүүлэхгүй, яарахгүй анхаарал болгоомжтой зорчих

5. Жолоочийн анхаарлыг сарниулах гар утас, дүрст бичлэг хэрэглэхгүй байх. Нэг секунд анхаарал сарнихад 10 метрээс дээш газрыг туулчихсан байдаг гэдгийн анхаар

6. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байх. Үүнд: Тормос, гэрэл дохио, дугуй, хөдөлгөөн үйлдэхэд эрсдэл учирч болзошгүй бусад гэмтэл бий эсэх. /Муу дугуйтай бол зуны улиралд явдал дундаа бууддаг, гол ус, тогтсон шавар, усаар гарсан тохиолдолд тормос мууддаг гэдгийн анхаарах/

7. Хөдөлгөөн үйлдэхээс өмнө тээврийн хэрэгслийн  эргэн тойрныг бүрэн шалгаж хэвших. Үүнд: бага насны хүүхэд машины ард, урд талд нуугдаж тоглож байгаа эсэхийг шалгах

8. Хөдөө орон нутагт зорчих замын эвдрэл, гэмтэл, үер ус, замын саад тотгор эрсдэлийн нөхцөл байдлыг урьдчилан тооцох, зөв сонгох

9. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, сурч дадлагажаагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх

10. Авто машины цонхоор биеэр ил гарах гэх мэт зориулалт бус үйлдэл гаргахгүй байх

11. Зориулалтын бүсийг жолоочоос гадна, урд, ард сууж яваа зорчигч мөн зүүх

12. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд бэхэлж суулгах заавартай. Ихэнх тохиолдолд жолоочийн хажууд бага насны хүүхдийг тэвэрч, мөн цонх онгойж явах нь гэнэт осолд тухайн хүүхэд хамгийн түрүүн шидэгддэг тохиолдол байдгийг анхаар шаардлагатай. 

Таны сурталчилгаа