Цаг үеийн мэдээ

Олон хоногийн үргэлжлэн орсон борооны улмаас том голууд үерийн аюултай түвшинд хүрч үерлээд байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Орхон гол хальж Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлийн төв зам 2 хэсэгт сэтрэн зорчих хөдөлгөөн хаагдсан бөгөөд өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд АОК-ын дарга Н.Лхагвадорж газар дээр нь ажиллаж байна. Тухайн зам сэтэрсэн хэсэгт усны түвшин 1.20 метр байгаа тул гүүр тавихаар боллоо.  Иймд тухайн чиглэлийн сумдын дарга нарт үүрэг өгч, Шаамар Түшиг чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол ЛЗМ” ХХК-аас 2 ширхэг кольцо авчруулан, сэтэрсэн замыг өнөөдөртөө багтаан янзалж зорчих хөдөлгөөнийг нээнэ гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Сэлэнгэ аймаг Миний Монгол Телевиз

Таны сурталчилгаа