Цаг үеийн мэдээ

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсжээ. Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2023 оны 2 дугаар улиралд 206.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх улирлаас 1.9 хувь, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар тус тус өссөн байна. Үүнд:

Шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэгчийн үнэ 24.7 хувь, агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 23.1 хувь, төмөр замын тээврийн дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 14 .4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Таны сурталчилгаа