Цаг үеийн мэдээ

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 776.243 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 29.1% буюу 226.042 тохиолдол нь зуны улиралд буюу 6, 7, 8 саруудад тохиолдсон байгаа нь бусад сартай харьцуулахад өндөр байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 14.862 хүн осол гэмтлийн шалтгаанаар амь насаа алдсан ба үүний 27.2% буюу 4036 нь зуны улиралд бүртгэгдсэн байна.

Сүүлийн таван жилийн баяр наадмын өдрүүдэд /7.10-7.14/ осол гэмтлийн улмаас 224 хүн нас барсан бөгөөд энэ нь тухайн өдрүүдэд хоногт дунджаар 8-9 хүн нас барсан байгааг харуулж байна.

Нас баралтыг уналт, зам тээврийн осол, амиа хорлолтын шалтгаанууд тэргүүлж байгаагаас зам тээврийн ослоор нас барах тохиолдол зуны улиралд өндөр байна.

Тухайн өдрүүдэд 0-4 /1545/, 30-34 /1305/ насанд осол гэмтлийн тохиолдлын тоо жилийн бусад өдрүүдтэй харьцуулахад бусад наснаас өндөр байна. 2018-2022 оны баяр наадмын өдрүүдэд гэмтсэн 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна.

Баяр наадмын өдрүүдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны 2-т зам тээврийн осол /2616/ орсон ба уналт, амьгүй механик хүчинд өртөх, зам тээврийн осол, дайралт халдлага, амьтай механик хүчинд өртөх шалтгаанууд голлон зонхилж байна.

Таны сурталчилгаа