Цаг үеийн мэдээ

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Монгол улсын Начин цолын болзлыг хангасан Э.Ууганбаярын сэтгэгдлээс хуваалцлаа.

Тэрээр "Миний хувьд Улсын наадамд нийт зургаан жил барилдлаа. Бяртай заантай барилдаад улсын цолтны эгнээнд орсондоо баяртай байна. Энэ цаг үед сайхан барилдаж байгаа залуу аваргатай төдийлөн сайн барилдаж чадаагүй ч тахим өглөө. Түүхт 100 жилийн ойгоо хийж байгаа Төв аймгийнхандаа болон Баянчандманийн ард иргэддээ баярын мэнд дэвшүүлье. Мөн хайрт ээждээ хайртай шүү хэлмээр байна" гэлээ.

Таны сурталчилгаа