Цаг үеийн мэдээ

Хонь: Уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээлээ олны хүртээл болгож чадна. Зарим хүмүүс шинэ зүйлд суралцвал амьдралын ухаалаг үзэл баримтлалыг олоход тусална. Бизнес эрхлэгч нар сонирхолтой зүйлдээ мөнгө зарах магадлал их байна. Амралтын улирал болж буй тул аяллаар явах бодол таны толгойд эргэлдэх болно. Хийж амжуулах зүйлсээ маргааш гэж бүү хойшлуул

Үхэр: Ашиг сонирхлоор өөр хүмүүстэй холбогдох магадлалтай. Энэ нь шинэ боломж ч нээж мэднэ. Ажилдаа өөрчлөлт хийхээр хүлээж байсан бол одоо яг тохирох цаг нь. Холын хараатай нүүдэл хийх чадвартай байна. Тулгарсан асуудлыг хойшлуулж хүндрүүлэх хэрэггүй. Нүүр тулан ажилла. Харин шинэ ажил эхлэхээ түр хойшлуул.

Ихэр: Эерэг хандлагатай өдөр. Зорилгодоо хүрсний дараа мэдрэх сэтгэл ханамжийг өмнө нь хийхийг хичээж байсан ажлаа дуусгаснаар авах бололтой. Гэхдээ энэ үр дүн яг хүлээж байсан сэтгэл ханамжийг өгөхгүй байх магадлалтай. Тухайн нөхцөлөө зөв мэдрэх нь таны сэтгэлийг хангалуун байлгана гэдгийг анхаар. Найз нөхдийн хүрээлэл сэтгэл санааг тань баяр хөөрөөр дүүргэж өгнө. Харин ийм үед та өөрийгөө зөв зам дээр байгаа гэдгээ мэднэ

Мэлхий: Энэ өдөр эрүүл мэнддээ анхаар. Хууч өвчин эмгэг хөдөлж болзошгүй. Ялангуяа өндөр настай хүмүүс эрүүл мэндээ сайн хамгаал. Хувийн амьдралдаа амаргүй шийдвэр гаргаж, шийдвэртэй алхам хийх бололтой. Ойр дотнын хүмүүстэйгээ сайн ойлголцоход санаа тавь. Зөрчил, маргаан танд ашиггүйгээр л шийдэгдэнэ.

Арслан: Өнөөдөр од эрхэс өөдрөг сэтгэлтэй байхад тусална. Зөн билэг болон оюун санааны чадвар сайжрах бөгөөд таны үйлдлийг улам төгс болгоно. Бусдад өөрийгөө буруугаар ойлгуулахгүйн тулд хэлж ярих зүйлдээ хянамгай бай. Оюун ухааны чадавх өндөр байх тул байгалийн шинжлэх ухаан болон нарийн технологийн талаар бусадтай санал бодол солилцоход нэр нөлөө ихтэй байна. Зарим хүмүүс эртнээс сонирхлыг тань татсан зүйлээ судлах юм бол ихээхэн үр ашигтай байж магадгүй.

Охин: Зарим хүмүүсийн харилцаа холбоо үр ашигтай байх бүрэн боломжтой. Энэ үед амьдралд аливаа үйл явдал эрчимтэй өрнөж, зарим зүйл танаас үл хамааран өөрчлөгдөнө. Өөрийн зөв гэдэгт итгэлтэй байхын тулд гол зүйлдээ л анхаарлаа хандуул. Зарчимч байх хэрэгтэй бөгөөд хууль журамтай бүү зөрчилд.

Жинлүүр: Од эрхэс танд эрч хүчийг бэлэглэж байна. Ажил мэргэжлийн ур чадвар ахин дэвших боломжтой байна. Ирээдүйгээ сайнаар төсөөлж, бодож төлөвлөснөө хийхэд цагийг зориулах нь таатай. Та өөдрөг зан дайчин чанараараа бүгдийг гайхшируулж чадна. Энэ өдөр та найз нөхөдтэйгээ байхдаа та өөртөө итгэлтэй байна. Хайр дурлалын талаар бага зэрэг сэтгэл эмзэглүүлэх мэдээ олж авах магадлалтай.

Хилэнц: Ээлжийн амралтаа авч сувилалд явах нь эрүүл мэндэд ашиг тустай байна. Шийдвэрлэвэл зохих ойр дотно харилцааны асуудал тулгарна. Зарим хувийн харилцаа чинь тийм ч сайн биш байна. Ийм үед хэрүүл маргаан үүсгэхээс татгалз. Ямар ч асуудлын эвийг олох чадвар сайн байна.

Нум: Аливаа үйл явдалд бэлэн байх өдөр. Өнөөдөр ажил амьдралд эерэг ба сөрөг өөрчлөлтүүд аль аль нь гарч магадгүй. Буруу мэдээллийн золиос болохгүйн тулд сонор сэрэмжтэй байгаарай. Өөртөө итгэлтэй байхгүй бол бусдаас хэт хамааралтай болж болзошгүй байна. Ухаалгаар асуудлыг шийдэхийг хичээ.

Матар: Зардлаа хасан, санхүүгээ цэгцлэх өдөр. Та тайван, ухаалаг байж бүх зүйлийг ойлгохыг хичээ. Амьдрах байршлаа өөрчлөхийг хүсдэг бол энэ өдөр бүх бэлтгэлээ амжилттай хангаж чадна. Мөнгөө хэрхэн өсгөх талаарх бодол таны сонирхлыг илүү татна. Ашигтай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл олж авна

Хумх: Адал явдалд татагдах хүсэл од эрхсийн нөлөөгөөр ихэснэ. Хэрвээ бусдаас тусламж дэмжлэг авах хэрэгцээ байвал хамтран ажиллах болон харилцан буулт хийх байдал нь зайлшгүй авах арга хэмжээ байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах тийм ч сайхан санаа бус тул ярилцан хэлэлцээрийн зарчмыг баримтал. Хэн нэгэн хүний танд тусламж өгөх хандлагыг зөвөөр ойлгох нь чухал байна.

Загас: Өөрийг хүсэл мөрөөдөлдөө тохирох үйл ажиллагаа бодож олж чадвал амжилтай байх болно. Өөртөө бүү эргэлзэж тээнэгэлз. Эерэг бодол санааны далдын хүч бүрэн гарч ирнэ. Бодол санаагаа зөв нээж гаргаж ирэх нь тун чухал үе. Хүсэл мөрөөдлөө эргэн сана. Мөрөөдлийн жагсаалтаа гарга. Зугаа цэнгэл хөөлгүй, зөв амьдралын хэмнэлийг хэвшил болгохыг хичээ.

Таны сурталчилгаа