Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын соёлын өв, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам” Хүй долоон худагт 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ жилийн “Соёлын Наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтан албан хаагчид зэрэг 200 гаруй хүн ажиллаж Соёлын яамнаас дэмжиж Рио Тинто компани ивээн тэтгэлээ. 

Соёлын наадамд нийт 9 асар барьж соёлын өвөө сурталчлан таниуллаа. Асар тус бүр Монгол соёлыг харуулсан онцлогтой бөгөөд "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүн зорилт болох "Үндэсний нэгдмэл үнэт зүйл"-д үндэслэн 

Монгол гэр бүл: Монгол айл, монгол гэр бүлийн үнэ цэн, соёл уламжлал, уламжлалт ахуйг харуулсан гэрт зочилж угийн бичиг хэрхэн хөтлөх, монголчуудын уламжлалт наадгай зэрэгтэй танилцах   

Төрт ёс: асарт Монгол Хаадын хөрөг зураг, танилцуулгыг харуулсан бөгөөд Монгол Төрийн бэлгэдлийг наадамчин олондоо танилцуулсан бол  

Монгол хэл асар: Зүйр цэцэн үг, хөлөгт тоглоом болон уран бичлэг зэргийг танилцуулах 9 асар наадамчин олон болон гадаадын жуулчдад Монгол соёлын өвөө танилцууллаа. 

Таны сурталчилгаа