Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан долоогийн даваагаар үргэлжилж байна. Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан 1 цаг үргэлжилж, хөлийн цэцийн шийдвэрээр Н.Батсуурийг давсанд тооцлоо.

Улсын арслан Ц.Содномдорж: "Хөлийн цэцүүд олонхоороо дүрэм журмаараа шийдлээ. Уг нь залуу хүмүүс хүчээ үзээд сайхан үзэхээр л байлаа. Дахиад хоёр золгох санал тавьсан боловч цаг дууссан гэх шалтгаанаар дууслаа. Голоос сэрвүү барьцнаас түрж гаргасныг идэвхгүй гэж үзсэн. Барьцан дээр бол би идэвхгүй барьц аваагүй. Даян аварга Н.Батсуурь сүүлийн хорин минутад барьцаа задалж байсан. Нэг нь даваад нөгөө нь унаад харгүй сайхан үзвэл зүгээр байсан юм" гэлээ.

Таны сурталчилгаа