Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2023.07.13 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 05.06-20.49

Шүтэн барилдлага: Авахуй

Барилдлага: Хүчин төгсөх

Суудал: Ус Аргын тооллын 7 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 6 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бужиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Таны сурталчилгаа