Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн хөтөлбөрийг хүргэж байна. Энэ жилийн наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулж байна.

07:00 - 08:30 Сонгомол дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

09:00 - 11:30 Сонгомол дунд насны морьдын уралдаан  /Хүй долоон худаг/

11:00 - 13:00 Жороо морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:00 - 12:10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ. /Хүй долоон худаг/

12:10 - 12:30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (тусгай хөтөлбөрөөр) /Хүй долоон худаг/

12:00 - 15:00 Сонгомол бага насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

12:30 - 14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Хүй долоон худаг/

14:30 - 14:50 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай  шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд  үнэмлэх гардуулна. /Хүй долоон худаг/

14:50 - 15:50 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Хүй долоон худаг/

15:50 - 16:00 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

16:00 - 17:00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа /Хүй долоон худаг/

17:00 - 17:10 Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/

17:10 - 17:30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Хүй долоон худаг/

17:30 - 17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж  шагнал гардуулна.  /Хүй долоон худаг/

17:50 - 18:10 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Хүй долоон худаг/

18:10 - 18:30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Хүй долоон худаг/

18:30 - 18:50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн,  үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. /Хүй долоон худаг/

18:50 - 19:00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн  бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга,  Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана. /Хүй долоон худаг/

Таны сурталчилгаа