Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын “Бэсрэг наадам”-ыг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулан явууллаа. 

Нар хур тэгширсэн, Найраг эгшиг хосолсон тус наадамд ангийн удирдлага, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл уригдан оролцлоо.

Мөн баяр дээр баяр нэмж дэслэгч Д.Анхбаяр “Монголын өглөө”, ахлагч Э.Сумъяасүрэн “Хоёр маргаз уул” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Уламжлалаа дээдэлж, ур ухаан, эр бяраа гайхуулсан хүчит 32 бөхийн барилдаж Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат байлдагч Ц.Төлөгөн түрүүлж, Төв аймгийн Зуунмод сумын харьяат байлдагч Б.Энхбаяр үзүүрлэлээ. 

Үзүүр түрүү болон шөвгийн дөрөвт шалгарсан байлдагч нарыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Таны сурталчилгаа