Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч 06 дугаар сарын 25-26-нд зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагч, спортын мастер, ахлагч Э.Төртогтох амжилттай оролцож, 400 метр, 4х100 метр, 4х400 метрийн зайд тус бүр алтан медаль, 200 метрийн зайд хүрэл медаль хүртсэн юм. 

Монголын шилдэг гүйгч, ахлагч Э.Төртогтох ийнхүү жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргадаг бөгөөд ирэх 09 дүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах Азийн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. 

Тэрээр саяхан зохион байгуулагдсан “Хөвсгөл марафон” тэмцээнд оролцож,  18-35 насны ангилалд 5000 метрийн зайд мөнгөн медаль хүртэв. Мөн Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагч, спортын дэд мастер, дэслэгч Г.Гүррагчаа 18-35 насны ангилалд 21 км-ийн зайд хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.

Таны сурталчилгаа