Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас зам, гүүр эвдэрч, усны түвшин эрс нэмэгдэн аюултай нөхцөлд хүрсэн тул иргэд, олон нийтийг аялал зугаалгаар явахгүй байх, замд яваа зорчигчдыг аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөе. 

Тодруулбал Онги гол Уянга сумын орчим үерийн аюултай түвшинг 25 см-ээр, Арвайхээр сумын орчим, үерийн аюултай түвшинг 7 см давж үерлээд байна. Цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн Орхон гол Бат-Өлзий сумын орчим үерийн аюултай түвшинг 26 см-ээр, Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 12 см давж үерлээд байна. Цаашид улам нэмэгдэнэ.

Хөгшин Орхон гол Хархорин сумын орчим үерийн аюултай түвшинг 23 см давж үерлээд байна. Зэгстэй гол Өлзийт сумын орчим үерийн аюултай түвшинг 2 см давж үерлэсэн байна

Таны сурталчилгаа