Цаг үеийн мэдээ

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 414,7 кт-т орших Онгийн гүүр үерийн улмаас гүүрний үзлэг хийх боломжгүй байгаа тул тус гүүрээр Том оврын тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг хаагаад байна.

Тус гүүр нь их засвар орох шаардлагатай гүүр бөгөөд 1978 онд ашиглалтад орсон 166,5 м урттай төмөр бетон гүүр юм.

Иймд тус чиглэлд Том оврын тээврийн хэрэгслээр зорчихгүй байна уу гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Таны сурталчилгаа