Цаг үеийн мэдээ

Хонь: Од эрхсийн нөлөө таныг санхүүгийн хувьд ашигтай байлгах бололтой. Гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний баяр тэмдэглэх эсвэл ойр дотнын хүмүүстэй гэнэтийн бэлэг бэлдэх хэрэгтэй. Таны сэтгэл санаа өөдрөг байгаа хэдий ч бусадтай харьцахдаа эелдэг хүлээцтэй байгаарай.

Үхэр: Амьдралд шинээр гарч ирсэн зүйлээс та дарамт шахалтыг мэдрэх болно. Сэтгэл хөдлөл өндөр байна. Хэдий тийм ч шинэ санаа, төлөвлөгөө нь олон зүйлийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах болно. Та олны дунд нэр хүндтэй байх болно.

Ихэр: Шинэлэг байх нь шавхагдаж буй тамир тэнхээг сэргээнэ. Сэтгэл гонсойх зүйл тохиолдсон ч энэ бухан сайнаар төгсөнө гэдэгт итгэ. Та амар тайван байх нь чухал. Өнгөрсөнд болсон зүйл заримдаа санаандгүй байдлаар амьдралд сайнаар нөлөөлөх бололтой. Таатай дурсамж танд инээмсэглэлийг авчирна. Хайрын харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа бол зөвхөн хоёулхнаа байх нь орчныг сонго.

Мэлхий: Бэрхшээлийг сөрөн зогсох өдөр. Өнөөдөр дотнын хүмүүс эсвэл түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Сэтгэл хөөрлөө барь. Сайхан амрах зугаацах цаг өөртөө гарга. Ажлын хэт ачаалал танд эрүүлээр сэтгэн бодоход таагүй нөлөөлж буй бололтой. Эрүүл мэндээ онцгой анхаарахгүй бол биеийн байдал муудах магадлалтай.

Арслан: Санхүүгийн асуудал үүсэх боловч сэтгэлийн хат, сайхан мөрөөдлөөр давах болно. Мөнгө зарцуулах төлөвлөгөө тань хэт замбараагүй байвал өөртөө итгэлтэй байдлаа алдана. Амьдралд үүсэх төвөгтэй  нөхцөл байдлыг уруудаж биш сөрж дав. Шийдэмгий алхам нь эерэг нөлөө үзүүлж магадгаа. Од эрхэс эр зоригийг ивээнэ.

Охин: Хийх дуртай зүйлээ зов тодорхойлбол өөртөө илүү итгэлтэй болно. Ирээдүйнхээ зорилтыг төлөвлөхөд  тохиромжтой цаг.  Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх  нь танд урам зоригийг өгөх болно. Эерэг хүрээллийн хүмүүстэй хамт байх төлөвлөгөө гаргаарай. Хайртай хосуудад романтик болзоо маш сайн итгэлцэл бий болгоно.

Жинлүүр: Асуудлыг зөвхөн оюун ухаанаар шийдэхээс гадна бас сэтгэл зүрхээ сонсох хэрэгтэй. Ямарваа нэгэн шинэ зүйлийг хийхдээ урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн эхлүүл. Ямар ч салбарт ажилласан серийн хүсэж байгаа чиглэлийг барих хэрэгтэй гэдгийг санаарай. Хэтэрхий их зүйлийг амжуулах гэж зүтгэснээс болоод бие махбод сульдаж магадгүй тул эрүүл чийрэг бие бялдартай байхад анхаарах хэрэгтэй.

Хилэнц: Анхаарал сайн төвлөрвөл ямар ч асуудлыг шийдэх өдөр. Хэрэв чин сэтгэлээсээ хүсэж л байвал хайртай хүнтэйгээ харилцаа холбоогоо буцаан хэвийн болгоно. Өөрийнхөө дотоод сэтгэл руу өнгийж, үнэт зүйлсээ дахин эргэн хар. Хувийн амьдралаа эерэг урсгалд орсон эсэхийг тунгааж бодож үз.

Нум: Гэр булд харилцааны асуудал гарч болзошгүй. Өмнө нь хуримтлагдсан асуудлаа нэг мөр шийдэхэд таатай өдөр. Гэртээ хэрэгцээтэй эд зүйл худалдан авч болох юм. Ажил хэргийн харьцаанд таагүй хүмүүсээс хол бай. Тань дээр хунд даалгавар овоолохыг хүсэж магадгүй. Жижигхэн алдаа ч шалтаг хайж буй хүмүүст сайхан завшаан болно.

Матар: Урьдын таагүй дурсамж сэргэж байна. Сэтгэл санаагаа ариусгаж тайван байхыг хичээ. Ойр дотнын хүнийхээ гомдлыг тайлж чадвал байдал сайжирч, эрч хуч нэмэгдэнэ. Хэт сэтгэл хөдлөлөөс болж эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Сайн мэдэхгүй эм тариаг хэрэглэхээс зайлсхий. Биеийн дархлаагаа аль болох эрүүл хоол хүнсээр дамжих хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Хумх: Өнөөдөр эргэн тойрны уур амьсгал таатай болж ирэх бөгөөд олон нийтийн уйл ажиллагаанд оролцох нь нэр нөлөөгөө тэлэх хамгийн шилдэг арга болно. Хийгээгүй үлдээсэн зүйлсээ хийж дуусгаснаар эрх чөлөөг мэдэрнэ. Санхүүдээ анхаарал хандуулснаар өмнөх ажлаасаа ашиг хүртэх боломжтой болно.

Загас: Гэнэтийн уйл явдлаас урган гарах  байдалд уян хатан хандаарай. Сэтгэл хөдлөлөө удирдах хэрэгтэй болно. Хянуур тэвчээртэй байдал тохиолдож болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно. Томоохон худалдан авалтуудаа хойшлуулж, чухал бичиг баримтуудаа дахин нэг хянаж үзээрэй. Ойр зуур жижиг жажиг саад гарах үед уурлаж бухимдах хэрэггүй.

Таны сурталчилгаа