Цаг үеийн мэдээ

Өнөөдөр / 2023.07.13/ өдрийн 16 цагаас хойш Онги гол усны түвшин  Арвайхээр сумын орчим 2 см нэмэгдсэн, үерийн аюултай түвшин 17 см давсан байна. Онги гол усны түвшин  Уянга сумын орчим 15 см буурсан, үерийн  түвшин 19 см их байна. Орхон гол усны түвшин  Бат-өлзий  сумын орчим 3 см буурсан  аюултай түвшинг  87 см давсан байна. Орхон гол усны түвшин  Хархорин  сумын орчим хойш 4 см нэмэгдсэн аюултай түвшин 48 см давсан байна. Орхон гол усны түвшин  Хархорин сумын орчим 1 см буурсан, аюултай түвшин 24 см давсан байна. Зэгстэй гол усны түвшин  Өлзийт сумын орчим нэмэгдээгүй, аюултай түвшин 15 см давж үерлэж байна хэмээн Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Таны сурталчилгаа