Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаантуруутын голын “Молорын гарам” гэдэг газар ланд-200 маркын автомашинтай 5 иргэн үертэй гол руу орж усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж усанд боогдсон байсан 5 иргэний амь насыг аварлаа.

Аялагч, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж гол үерэлсэн үед баталгаатай зам, гүрээр гарж өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Таны сурталчилгаа