Цаг үеийн мэдээ

“Соёлын наадам 2023” Хүй долоон худагт 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилгоор “Соёлын наадам”-ыг СУИС, Монголын Урлагийн Зөвлөл "Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэй Хүй долоон худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулсан юм.

Соёлын наадамд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” хэмээх 9 асар барьж, энд СУИС-ийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтнууд зэрэг 200 гаруй хүн ажиллалаа. “Соёлын наадам”-аар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл"-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжтой байснаараа онцлог юм. 

Таны сурталчилгаа