Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Онгийн голын эрэг дагуу үерийн эрсдэлтэй газар нутаглаж буй 18 малчин өрхөд яаралтай нүүх албан шаардлага хүргүүлж нийт 102 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Иргэд мэргэжлийн байгууллагын өгч буй заавар зөвлөмжийг дагаж үер, усны ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу амарч, хоноглохгүй байх, баталгаатай зам, гүүрээр зорчихыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Таны сурталчилгаа