Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын материаллаг баазыг түшиглэн явагдаж байгаа “Оюутан цэрэг” сургалтын нээлттэй хаалганы өдөрлөг 7 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Зэвсэгт хүчний 327, 330 дугаар ангийнхан хоёр дахь удаагийн “Оюутан цэргийн нээлттэй өдөрлөг”-өөр байлдагч нарынхаа сурсан цэргийн эрдмээс толилуулахын зэрэгцээ урилгаар хүрэлцэн ирсэн ар гэрийнхний дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, иргэн-цэргийн харилцааг улам бэхжүүлэв.

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан ар гэрийнхний нь дунд автоматын задаргаа, угсрах уралдааныг явуулахад байлдагч С.Чинтөгсийн аав Д.Сүхбаатар, байлдагч М.Сүхсайханы аав Н.Мөнхсайхан, байлдагч Л.Тэмүүлэнгийн ах Л.Наранхүү нар шалгарч, шагнагдлаа. 

Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Чинзориг хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, эрчимжүүлсэн сургалтаар оюутан цэргүүд хэрхэн шамдан суралцаж, цэргийн эрдмийг эзэмшиж байгаа талаар энгийн яриа өрнүүлж, албаа үлгэр жишээ хааж байгаа дөрвөн байлдагчид дэд түрүүч, түрүүч олгогдсоныг гардуулан өгсөн юм

Таны сурталчилгаа