Цаг үеийн мэдээ

Орхон голын усны түвшин урд шөнө буюу 2023 оны 07 дугаар сарын 13-14- ний өдөр шилжих шөнө үерийн аюултай түвшнээс 175см давж үерлэж хоносон. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний хүрээнд  алба хаагчид болон сумын Онцгой комисстой хамтран үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай, зохион байгуулалттай, чанартай зохион байгуулж, ажилласны дүнд сумын айл өрх, албан байгууллага, иргэдийн амь нас, эд хөрөнгийн хохиролгүй давж гарлаа. 

Гэвч борооны улирал дуусаагүй, цаашид нийт нутгаар бороотой байх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үер, усны ослоос урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа