Цаг үеийн мэдээ

Халхын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын (ХVII зуун) үеэс энэхүү ууланд хан цол өргөмжилж, тахиж шүтэж ирсэн гэдэг. Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Хайрханы хамгийн зүүн тал нь Хадагт хошуу бөгөөд түүнийг зүүн чих, хамгийн баруун тал нь Рашаантын агуй бөгөөд түүнийг баруун чих хэмээнэ.

- Уулын урд энгэрт баруун урагш харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой, рашаан ус бүхий нуугдмал хадан уулстай үзэсгэлэнт сайхан хөндий бий. 

- Уулын дунд хавьцаа урд энгэрт хоёр хийдийн туурь бий. Өвгөн ба залуу хийд гэх бөгөөд эх сурвалжуудад Хөгнө тарнын хийд ч гэдэг. Тус хоёр хийдийг 1994 онд сэргээн засварласан бөгөөд эдүгээ Эрдэнэ хамбын хийд хэмээн нэрлэх болжээ. Хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашаан ундаргатай. 

- Орхон, Сэлэнгийн ай савын бэсрэг уулсын өмнөд хэсэгт нуур голоос нэлээд тусгаар байдалтай тайгын болон хээрийн ургамал, амьтан нэг дор орших онцлогийг харгалзан экосистемийн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1997 онд анх Байгалийн нөөц газрын ангиллаар 46,990 га талбайг улсын тусгай хамгаалалтад анх оруулжээ. 2003 онд Тарна гол, Монгол элс, Их бага Монгол уул орчмын газар нутгаар өргөтгөн 84,134 га талбайтай Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар болгосон юм.

Таны сурталчилгаа