Цаг үеийн мэдээ

Хонь: Нөхөрсөг байдалд янз бүрийн хүмүүстэй ярилцах нь таатай байна. Чухал үйл ажиллагаанд оролцох магадлалтай тул эртнээс бэлтгээрэй. Таны эрч хүч болон бэлэн байдал сэтгэл санааг сэргэг байхад тусална. Өнөөдрийн болох үйл ажиллагаанд гол дүр байж чадна. Сайн найз нөхдийн тусламж олны анхаарал татах хүсэлт тань хэрэг болно.

Үхэр: Хайр дурлалын холбоонд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдах боловч бусад хувийн харилцаанд олон хүнтэй холбогдох бололтой. Сэтгэлийг тань амраадаггүй зүйлийг ил гаргаж, бусадтай хуваалцахыг оролд. Нийгэм дэх байр суурь дээшилж ирнэ. Аливаа харилцаа холбоогоо өргөтгөх, нийтийн дунд өөрийгөө ойлгуулахад тохиромжтой үе.

Ихэр: Цаг заваа хэрэггүй зүйлд зарцуулахаас сэрэмжил. Хэн нэгний заль мэхэнд өртөж болзошгүй. Таны сонирхол гэр бүлийнхэндээ таашаагдахгүй байх магадлалтай. Үнэтэй эд бараа худалдан авахад тааламжгүй. Олныг хамарсан цуглаанд очих, урлагийн үзвэр үзэх зэрэг нь тааламжтай үе.

Мэлхий: Та зөн билэг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдвөл илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломжтой. Амралтын өдөр тул та гэр бүлдээ зарцуулах эрч хүчтэй байх хэрэгтэй. Таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй байна. Аялал зугаалга энэ өдрийн уур амьсгалыг сайхан болгоно.

Арслан: Ихэнх хүмүүст өөрийн бизнесээ оновчтой сурталчилбал амжилт олох боломж өндөр байна. Харин ямар нэг хууль бус болон луйвар залилангийн үйл ажиллагаанд битгий оролцоорой. Муу энергитэй хүмүүсээс хол бай. Буруу зуршлаас зайгаа барь. Алсын аялалд явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн анхаар.

Охин: Бизнесийн харилцаанд гарсан асуудлыг тайван замаар зохицуулах нь зөв боловч чухал үед шийдмэг бай. Хэн нэгэнтэй хамтрах нь таны төсөөлж байсан шиг сайхан байхгүй ч зарим үр ашигтай байдлыг авчрах болно. Амралтын өдрөө завгүй ч гэсэн өөрт ашигтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй болно.

Жинлүүр: Өнөөдөр од эрхэс танд сонирхолтой дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болж дотносох боломж гарч байна. Хамт олны уулзалт, цуглаан, нийгмийн бүлгийн хурал зэрэг бүхий л үйл ажиллагаа таны танилын хүрээг тэлнэ. Боломжтой арга хэмжээнд заавал оролц. Гэхдээ танд тохирохгүй, санаа нийлэхгүй хүмүүс ч бас ирнэ шүү. Тиймээс хэнд юу хэлэхээ сайн бодоорой.

Хилэнц: Зарим өөрчлөлт шинэчлэлт таны мөнгийг үрэх боловч магадгүй гэр бүлийнхнийг тань аз жаргалтай болгоно. Гэр бүлийн хүмүүсээс гэнэтийн бэлэг ирж болзошгүй. Гэхдээ зарим нэг сэтгэлд нийцэхгүй зүйлүүд тохиолдож болзошгүй. Тав тух муутай байдлаас болж бухимдалд орж магадгүй. Ямар ч нөхцөлд та өөрийгөө илүү ухаалаг гэдгээ батлан харуулах хэрэгтэй.

Нум: Амар амгалан байдал эерэг өөрчлөлтүүд авчирна. Энэ өдөр та шинэ орчин хүсэж магадгүй. Гэхдээ л хуучин асуудал санаанаас гарахгүй зовооно. Санаа зовж байгаа асуудлаараа бусадтай ярилцвал өөрийгөө бусдад нээн харуулах боломж гарна. Хэзээ нэг өдөр уйлж болох ч бас нэг өдөр инээх тул бүх асуудал түр зуурынх байдаг.

Матар: Амьдралдаа шинийг санаачлагч байхыг хичээ. Хүсэхгүй байгаа буруу зуршлаа хая. Жижиг зүйлээс аугаа амжилт эхэлдэг гэдгийг сана. Учрыг нь олоход хэцүү үзэгдэл таны амьдралд орж ирж болзошгүй. Та амьдралаа гартаа авч байж хүссэн зүйлээ олж авч чадна. Хэчнээн завгүй байсан ч амьдралаа тогтвортой байхад туслах зүйлийг заавал хий.

Хумх: Гэр бүлийн гайхалтай уур амьсгал хамгаас чухал өдөр. Сайн анд нөхөд амьдралыг тань эергээр өөрчилж байна. Өнөөдөр хайртай хосуудын хувьд сайхан цаг мөч болох төлөвтэй байна. Мөн хамт олны уур амьсгал ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Харин залуу хумхууд сэтгэл хөдлөлөө захирч сурах нь зүйтэй.

Загас: Нийгмийн харилцаа сэтгэлээр унагаана. Бусдын үйлдэлд тэвчээртэй хандахгүй бол уураа барих чадвар сул байна. Энэ үед бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Зарим шалтгаанаар та зөвхөн өөртөө л итгэх бололтой. Танд тайван чимээгүй орчин хэрэгтэй байна. Ямар ч завгүй байсан цагийн хуваарьтаа дасгал хөдөлгөөн хийх хөтөлбөр оруулах нь тохиромжтой.

Таны сурталчилгаа