Цаг үеийн мэдээ

Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил Баянзүрх дүүргийн орон сууцуудад үргэлжилж  байна. “Хунтхайрхан”, “Ариун нар сар”, “Баярдэвшил” гэх гурван компани ариутгал хийж байгаа бөгөөд Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт үргэлжлүүлэн ариутгал хийнэ. Баянзүрх дүүргийн байруудад гурав дахь удаагаа халдваргүйтгэл хийж байгаа нь энэ бөгөөд Сэлбэ голын сав дагуу мөн их цэвэрлэгээ хийж байна. 

Түүнчлэн, долоодугаар сарын 15-наас Сэлбэ, Дунд голын төв хэсгийн хоёр талаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр ажиллаж байна. Хороодын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг болон зам талбайн үйлчлэгч, ажилтнууд цэвэрлэгээнд оролцож буй. 

Таны сурталчилгаа