Цаг үеийн мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан долоодугаар сарын 9-нд УСУГ-ын харьяа Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байрлалтай 11 ус түгээх байр, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй  дүүрэгт байрлалтай нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн гүн өрмийн есөн худгийн усны чанар аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор СХГ-ын нийслэлийн төв лабораторид хүргүүлcэн. 

Тус лабораторийн долоодугаар сарын 12-ны өдрийн 23698, 23699, 23700 тоот бүртгэлийн дугаартай сорьцын хими, нян судлалын лабораторийн шинжилгээний үзүүлэлтийн дүнгээр дээрх ус түгээх байр, гүн өрмийн худгийн ус  “Хүрээлэн буй орчин. Эрүүлийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагад нийцсэн ба шинжилгээнд хамрагдсан газруудаас эерэг сорьц илрээгүй байна.

Таны сурталчилгаа