Цаг үеийн мэдээ

Укбекистаны Ташкент хотноо 2023 оны Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 07-р сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Манай улсаас дэлхийн шатрын холбооны мастер "ABChess" академийн дасгалжуулагч Б.Анугаар ахлуулсан 20 тамирчин, 4 дасгалжуулагч Ташкентийн дэвжээнд тулалдаж байна.

Өчигдөр явагдсан Рапид төрөлд манайхан уламжлал ёсоороо сайхан тулалдаж 4 алт, 1  мөнгөн медалийн болзол хангалаа.

- 7 хүртэл нас охид И.Цэлмэг-АЛТАН МЕДАЛЬ🥇

- 8-9 нас охид  И.Цэлмүүн-МӨНГӨН МЕДАЛЬ🥈

- 10-11 нас охид  Ц.Амин-Эрдэнэ-АЛТАН МЕДАЛЬ🥇

- 12-13 нас хөвгүүд Г.Тэнгүүндалай-АЛТАН МЕДАЛЬ🥇

- 16-17 нас хөвгүүд Х.Өлзийхишиг-АЛТАН МЕДАЛЬ🥇

Өнөөдөр тэмцээний СТАНДАРТ төрөл барианаас гарна.

 

Таны сурталчилгаа