Цаг үеийн мэдээ

20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 26 орны 32 шүүгчээр ажиллаж байгаа юм. “Улаанбаатар-2023” дэлхийн аваргад шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас олон улсын “В” зэрэглэлийн шүүгч Төмөртогоогийн Мөнх багтаж шилдгүүдийн барилдааныг ганцаараа дэнсэлж байна. 

Түүний хувьд 2015 оноос тус спорттой холбогдон хичээллэж эхлэсэн бөгөөд жюү жицүгийн хар бүстэй тамирчин юм. Шүүгчийн гараагаа 2018 оноос эхэлж, 2020 онд жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгчээр томилогдож байжээ. “Улаанбаатар-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний анхны дэнсэлж буй Дэлхийн аварга юм.

 

Таны сурталчилгаа