Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 07-р сарын 12-ны өдөр хуралдсан шийдвэрийн дагуу үерт автсан айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргаж, холбогдох комисс томилогдсон. 

Энэ дагуу өнөөдөр эхний ээлжинд Дархан сумын 2, 3-р багийн 90 гаруй айл өрхөд дулаан хөнжил гудас, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд болон ариутгалын бодисын хамт гардуулан өгч байна. 

Комиссын бүрэлдэхүүнд аймгийн ХХҮГ, Улаан загалмайн хороо, аймгийн болон Дархан сумын Онцгой комиссын гишүүд, багийн захиргаа, нийгмийн ажилтнууд, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн удирдлагууд багтсан бөгөөд айл өрх бүрт хүрч ажиллаж байна. 

Одоогоор "Дархан ус суваг" ХК-ийн тусламжтайгаар айл өрхийн бохирыг соруулах ажил хийгдэж байгааг онцоллоо. Дараагийн ээлжинд мэргэжлийн байгууллагуудын тусламжтай үерт автсан айл өрхүүдийн хашаа, гэр байшинд бүрэн халдваргүйтгэл ариутгалын ажил хийгдэх юм. Мөн шаардлагатай айл өрхөд хэрэгцээт зүйлсийн тусламжийг дахин үзүүлнэ гэв.

Таны сурталчилгаа