Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо ажиллах үеэрээ Индонезийн хувийн хэвшихийнхний төлөөлөлтэй уулзав.

Тэрээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, мөн халал аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох боломжийн талаар мэдээлэл өгч, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KADIN)-ын удирдлагад хоёр улсын хамтарсан механизм байгуулах санал тавьж, бизнес эрхлэгчдийг холбох зорилгоор Улаанбаатар хотноо ойрын хугацаанд бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар тогтов.

Таны сурталчилгаа