Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2023.07.16/ НЯМ ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 05.09-20.47

Барилдлага: Үхэх 6

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Хий Аргын тооллын 7 сарын 16, Адьяа гараг. Билгийн тооллын 29, Хэрцгий охин одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 9 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа