Цаг үеийн мэдээ

ҮЕРИЙН ДАРАА СӨХ-Д ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

- Үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээнд хэрэглэх хувцас хэрэглэл, бээлий, халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний бодис, алчуур, хувин зэргээр хангах,

- Халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамруулах,

- Цахилгаан шатны дэргэд гар халдваргүйжүүлэх бодис байршуулж, тогтмол цэнэглэж байх,

- Орон сууцны шал орцны хаалга, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодистой уусмалаар арчиж цэвэрлэх,

- Орцонд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, уутны амыг боож хаях,

- 7 хоногт 1 удаа оршин суучдыг амарсны дараа хүний гар байнга хүрдэг гадаргууг 0.015%-ийн жавелионы уусмалаар арчих, эсвэл ширших ба халдваргүйжүүлэлт хийснээс хийш 1 цагийн дараа их цэвэрлэгээ хийх,

- Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах,халдваргүйжүүлэлт хийлгүүлэх,

- Хариуцсан ажилтан нийтийн хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачуулж цэвэрлэх,

- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, үер болох талбайд хүүхэд тоглуулахгүй байх,

АНХААР

- Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах,

- Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх,

- Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх,

- Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх

 

Таны сурталчилгаа