Цаг үеийн мэдээ

Хонь: Тайван амгалан орчин бүрдэх үе. Ямар ч харилцаанд орсон эв найрамдлыг эрхэмлэ. Эерэг үйл явдлууд эргэн тойронд өрнөх болно. Хэрэв та анхаарлаа төвлөрүүлж ажлаа зөв төлөвлөж чадсан бол одоогийн амар амгалан байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Таны ирээдүйн шинэ ажил хэрэгт сайн хамтрагч олдох магадлалтай байна.

Үхэр: Та эрч хүч дүүрэн ажлаа эхэлбэл үр дүнд эергээр нөлөөлнө. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах болно. Амьдралыг тань сайнаар өөрчлөх мэдээ хүлээж байна. Аливаа өөрчлөлтөд бэлэн байж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ. Зарим хүмүүсийн хувийн харилцаанд асуудал гарна. Гэр бүлийн хүрээнд ямар нэг яриа хийх хэрэгтэй болно.

Ихэр: Биеийн дархлаагаа сайжруулах цаг. Хэрэв сайн бэлтгэж чадвал элдэв өвчнөөс болж ажил албаа алдаж, үнэтэй эм тан авах шаардлага байхгүй болно. Оюун санааны хувьд аливаа зүйлд эерэг сэдлээр хандаж ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх нь эрүүл мэндэд ашиг тустай. Тухайн нөхцөл байдлыг ойлгох чадвартай хүн амжилтад хүрнэ. Гэхдээ үнэт үзэл бодлоо мөнгөөр хэмж гэсэн үг биш шүү.

Мэлхий: Гэнэтийн үйл явдлаас болж хэрүүл маргаан гарна. Гэхдээ та эрүүл саруул ухаан бодолтой байвал бүгдийг төвөггүй зохицуулна. Зарим муу нөлөө далдуур илэрч болно. Гэр бүлийн уур амьсгалаа тааламжтай болгох од эрхсийн ивээлийг бүү алд. Гэнэтийн ашгаас санамсаргүй зардал гарч мэднэ. Хэрэгтэй зүйлд ашиг орлогоо зарцуулах боломжийг сэтгэлийн хөдлөл үгүй хийж мэдэхээр байна.

Арслан: Бизнесийн үйл ажиллагаанд гадаад харилцаа чухал үе. Тогтсон хэв загвараа шинэ шатанд гаргах шаардлага тавь. Орчин тойрны нөхцөл байдлыг дага. Зарим хэмнэлт бүр их зарлагыг авчирч магадгүй. Од эрхэс таны ажилд сорилт тулгарч буйг илтгэж байна. Хэрвээ та чухал шийдвэр гаргах бол болгоомжтой бай.

Охин: Өөрчлөлт хийхэд бэлэн бай. Гэхдээ аливаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх тохиромжтой цаг ирэхийг түр хүлээ. Та ажлаа амжуулахыг хүсэж байгаа бол зугаа цэнгэл, найр наадмын урилгаас татгалз. Та эрч хүч хадгалах хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хууч өвчин хөдөлбөл нэлээд хүндрэхээр байна.

Жинлүүр: Хувийн амьдрал таны тэсвэр тэвчээрийг сорино. Од эрхэс хуурмаг хандлагуудыг бодит үнэнээс ялгах хэрэгтэйг зөвлөж байна. Зарим үед зөн билигтээ илүү найд. Эрүүл мэндийн байдал төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болно. Буруу мэдээллээс болж таагүй явдал болох магадлалтай. Муу хүмүүсийн нөлөөнд автаж сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй.

Хилэнц: Өнөөдөр танд од эрхэс хуурмаг хандлага илгээнэ. Хэд хэдэн сорилттой тулгарах учраас аль болох тайван байхыг хичээгээрэй. Санаандгүй хэн нэгэн таны ажилд төвөг удаж, залхаах болно. Бүх зүйлийг зохицуулах чадвар энэ өдөр хэрэг болно. Гүнзгий амьсгаа аваад тайван сууж, ажлаа дуусгахыг хичээ.

Нум: Ямар ч сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон бүх зүйлд бодитоор ханд. Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Бодол санаагаа өөрчлөх болон бусдыг өөртөө татсанаар шинэ боломж олдох бөгөөд үүнийг дагаад сайн үр дүн гарч ирнэ. Заримдаа аз хаячихсан юм шиг санагдаж байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөнө.

Матар: Ердийн байдлыг өөрчлөх сонирхолтой зүйл тохиох бололтой. Таны сэтгэлийн гүн дэх зорилго биелэхэд ойрхон байна. Найз нөхдөдөө туслах нь танд болон тэдний сэтгэл санааг өөдрөг болгоно. Зарим хүмүүс таны идэвх зүтгэлийг баллаж болзошгүй. Тиймээс та юу ч болж байсан сэтгэлээр уналгүй урагшаа алх.

Хумх: Өнөөдөр та тайван амгалан байх болно. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс сайхан мэдрэмж цаг хором бүрд урссаар л байх болно. Эдгээр мэдрэмжүүдийн туслалцаатайгаар та аливааг хийж бүтээхдээ туйлын урам зоригтой байж, хүссэн болгондоо хүрч чадна. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж магадгүй. Бизнестээ хөрөнгө мөнгөө зарцуулах уу, эсвэл гэр бүлдээ зориулах уу гэдэг нь асуудал болж болзошгүй.

Загас: Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд таны дотоод мэдрэмж их тус болно. Эмх цэгцтэй, ажил хэрэгч байдал нь бусдын итгэлийг олоход тусална. Од эрхэс таныг амжилт гаргах боломжтойг билэгдэж байна. Ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хийж заншаарай. Сайн мэдэхгүй асуудал дээр шийдвэр гаргах бол анхааралтай байгаарай.

 

 

 

Таны сурталчилгаа