Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2023.07.17/ ДАВАА ГАРАГ

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 05.10-20.46

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Гал Аргын тооллын 7 сарын 17, Сумьяа гараг. Билгийн тооллын битүүн, Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа