Цаг үеийн мэдээ

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож Монгол улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ. 

 Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас: 

- Сант сургуулийн сурагч  О.Анирчулуу мөнгөн медаль, 

- Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, 

- Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 

- 11 дүгээр  сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ. 

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм. 

Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана. 

 

 

Таны сурталчилгаа